2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 831,494 ширхэг хувьцаа 472.1 сая төгрөгөөр арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл /JLT +14.97%/, Жинст-Увс /JIV +14.95%/ болон Мик Холдинг /MIK +14.91%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Баянгол зочид буудал” ХК-ийн /BNG/ ханш хамгийн ихээр буюу 6.59 хувиар буурлаа.
Энэ өдөр багцын арилжаагаар Мик холдинг /MIK/ ХК-ийн нийт хувьцааны 15.7% буюу 3.24 сая ширхэг хувьцаа 36.04 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжигдсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 230 ширхэг үнэт цаас 23.0 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
‘MSE ALL’ индекс 1,118.86 нэгж болж 1.35 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,381,436,868,714 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ