Нийслэлийн цагдаагийн газраас “Шинэ жил – Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баяр, амралтын өдрүүдэд гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хууль сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуулийн 195 сонсогчийг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гэмт хэрэг, зөрчил ихээр эмзэг цэгүүдэд цагдаагийн алба хаагчидтай хамт явган эргүүлд нэмэгдлээр ажиллуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар