Реппер GEE утаатай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Реппер GEE утаатай тэмцэнэ

Реппер GEE утаатай тэмцэнэ

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна.

Залуусын дунд  реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ  дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх бодолтой байна. Хаана ч хүрэлцэхгүй байна. Гэхдээ сэтгэл юм даа” гэж бичжээ. 

Реппер GEE одоогоор “Оддын академи” нэвтрүүлгийн продюсерээр ажиллаж буй бөгөөд ирэх онд шинэ уран бүтээлээр уулзах гэнэ.

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж