
“Хайрын үдэш” хэмээх нэгэн шоу удахгүй болох гэж байна. Энэ үдэшлэгийн гол онцлог нь цагаан хоолтой хүмүүст зориулжээ. Үдэшлэг энэ сарын 12-нд буюу ирэх баасан гаригт 20.00 цагаас “Хайрын өргөө” цагаан хоолны ресторанд болох юм. “Хайрын үдэш”-т саатах тасалбарын үнэ ганцаараа бол 3000, хосоороо бол 5000 төгрөг гэнэ. Тасалбар бүрт зуны халуун үдшийг сэрүүцүүлэх мөстэй ундаа дагалдах юм байна.
М.Урин