Тунис эмэгтэйчүүдийг Эмират руу аялахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Тунис эмэгтэйчүүдийг Эмират руу аялахыг хориглов

Тунис эмэгтэйчүүдийг Эмират руу аялахыг хориглов

Арабын Нэгдсэн Эмират улс Тунисын эмэгтэйчүүдийг тус улсад аялахыг түр хугацаагаар хориглосны хариуд Эмиратын онгоцны бүх нислэгийг цуцалсан байна.  Эмиратын хууль сахиулагчид амиа золиослогчдын халдлагаас сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авсан байжээ.

Гэхдээ энэ талаар Тунисын аялагчдад урьдчилан анхааруулаагүйгээс  тус олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал гарсан гэнэ.

Энэ явдлын дараа Тунисын гадаад харилцааны яам Эмиратын элчин сайдыг дуудаж тайлбар шаардахад элчин сайд аюулгүй байдлыг сахих үүднээс түр хугацаанд аяллын хориг тавьсан гэж тайлбарласан байна.

Эмиратын энэ хориг ямар ч зорилготой байсан гэсэн Тунисын ард иргэдийн уур бухимдлыг төрүүлжээ. Цахим хэрэглэгчид үүнийг эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт хэмээн #NoWomenNoFly сэдвийн дор эсэргүүцлээ илэрхийлцгээжээ.

Эмиратын хууль сахиулагчид  Тунисын паспорттой этгээд, ялангуяа эмэгтэй хүн халдлага үйлдэж болзошгүй тухай мэдээлэл авсны дараа ийм арга хэмжээ авсан ажээ.

Эх сурвалж : RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж