АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс теннисний талбайдаа эргэн ирлээ. Тэрбээр ирэх бямба гаригт буюу энэ сарын 30-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид болох чансаа өндөр эрэгтэй теннисчид оролцдог тэмцээний үеэр Латвийн теннисчин Елена Остапенкотой тоглохоор болжээ.
Энэ оны нэгдүгээр сард “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлэхдээ хөл хүнд байсан тэрбээр дахин тэмцээнд уралдаанд оролцоогүй байсан юм. Түүний чансаа 22 хүртэл буурсан бол Латвийн залуу теннисчин долоод бичигдэж байна.
Өнгөрөгч есдүгээр сарын 1-д Серена Уильямс охинтой болсон ч гурван сарын дараа талбайн теннисний талбайд эргэн гарахаар болжээ. Тэрбээр Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтэй гэр бүл болсон бөгөөд тэд охиндоо Алексис Олимпия Оханьян Жуниор гэх нэр өгсөн.
Өдгөө 36 настай Серена Уильямс 23 настай Остапенкотой үзүүлэх тоглолтод оролцохоор болсон.
Талбайн теннисний “Австралийн нээлттэй тэмцээн” ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Мельбурн хотноо эхлэх билээ.