Манжуурын мөсөн хот жуулчдыг татаж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Манжуурын мөсөн хот жуулчдыг татаж байна

Манжуурын мөсөн хот жуулчдыг татаж байна

БНХАУ-ын Манжуур хотод цас мөсөөр бүтээсэн үзэсгэлэнт хотхон энэ сарын 23-нд нээлтээ хийлээ.  Манжуур нь ОХУ, Монгол Улстай хил залгаа хот юм. Тэр утгаараа энэхүү мөсөн хотхоныг 2014 онд БНХАУ-ын төрийн зөвлөлөөс “БНХАУ Манжуурын Хятад, Орос, Монгол олон улсын мөсний баяр” хэмээн батламжилсан байна.   

Манжуур хотын Намуг цэцэрлэгт 19 дэх жилдээ нээгдэж байгаа энэхүү мөсөн хот нийтдээ 1 км квадрат талбайг хамарсан байна.  Мөсөөр Европын барилга бүтээн байгуулалтын хэв маяг, үлгэрийн баатар, Монгол аж ахуй соёлыг урлаж бүтээжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөл 2012 онд Манжуур хотыг чөлөөт хотоор зарласан нь аялал жуулчлал хөгжих боломж олгожээ. Булган шубаны худалдаа наймаагаар дэлхийд алдаршиж буй тус хотыг зорин ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсч байгаа аж. Тодруулбал, 2016 онд 682250 жуулчин хүлээн авсан бол 2017 онд өмнөх жилийнхээс 31,4 хувиар илүү жуулчин хүлээн авчээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж