Дөрвөн аймгийн таван сум хөл хориотой байна

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Дөрвөн аймгийн таван сум хөл хориотой байна

Дөрвөн аймгийн таван сум хөл хориотой байна

 

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь,Төв, Дундговь,Сэлэнгэ аймгийн нийт 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт энэ онд шүлхий өвчин гарчээ. Нийт 838 өрхийн 10 орчим мянган толгой мал, амьтан шүлхий өвчний эмнэл зүйн ил шинж тэмдэгтэйгээр өвчилсөн. Үүний 9487 малыг зориудаар устгаснаа албаны эх сурвалж мэдээлэв.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт, Дундговь аймгийн Баянжаргалан сумдад хорио цээрийн дэглэм одоо ч хэрэгжиж байна.

  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд арваннэгдүгээр сарын 17-ны өдөр шүлхий өвчин гарсан юм. Тус суманд нийт  1344 толгой үхэр шүлхийгээр өвчилснийг  устгажээ. Улмаар тус сумын 9351 толгой үхэр, 1831 толгой гахай, нийт 11182 толгой мал, амьтныг вакцинжуулсан байна.
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт арванхоёрдугаар сарын 4-ний өдөр шүлхий оношлогджээ. Нийт  гурван малчны 74 үхэр өвчилснийг устган, ариутгал халдваргүйтгэл хийж хорио тогтоосон юм. Гэхдээ арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй гэсэн мэдээлэл байна.
  • Дорноговь аймгийн Даланжаргалан суманд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр, Иххэт суманд арванхоёрдугаар сарын 18-ны өдөр дөрвөн өрхийн хонь шүлхий тусчээ. Нийт 11 хонь, дөрвөн ямаа өвчилж, тусгаарлан ариутгал халдваргүйтгэл хийж хорио тогтоосон юм. Хорио нь хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна.
  • Дундговь аймгийн Баянжаргалан суманд арванхоёрдугаар сарын 22-ны өдөр зургаан малчны 21 үхэр шүлхийгээр өвчилжээ. Улмаар өвчний голомтод буй хонь, үхэр гээд 30 малыг шууд устгасан гэв. Ингээд  голомтод ариутгал халдваргүйтгэл хийж,  мөн л хорио тогтоожээ.
     

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж