Иргэдийн шударга шүүх ТББ-ын УЗ-ийн дарга, хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр /2017.12.26/ Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж буй талаар хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал 2018 оны 1-р сарын 13-ны өдөр Худалдаа үйлдвэрийн аж үйлдвэрийн танхимд 12.00 цагаас “Шүүх засаглалын ялзрал, хор уршиг түүнийг засах арга зам” сэдвийн дор мэтгэлцээн өрнүүлэхийг хүсэж бусад хуульчдыг нэгдэхийг уриаллаа.
Хэвлэлийн хурлын үеэр Х.Бат-Ялалт халз мэтгэлцээн зохион байгуулах шаардлага үндэслэлийн талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “1981 оноос өнөөдрийг хүртэл Монгол улсын хууль зүйн салбарт эрх бүхий албан тушаал хашиж, төрийн бодлого тодорхойлогчдын нэг болтлоо ажилласан эрхэм таны биеэ авч яваа байдал олон нийтэд хандаж хэлж буй худал хуурмаг, эх оронч бус, Монгол улсын ард түмнийг басамжлан доромжилсон, хариуцлагагүй байгаад миний бие харамсаж сууна.
Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо намайг Тагнуулын ерөнхий газарт ажилладаг гэж хэлсэн. Би нэг ч удаа Тагнуулын ерөнхий газартай холбогдож тэнд ажиллаж байсан удаа байхгүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Ц.Нямдоржийг зөрчлийн хуулийн дагуу өргөдөл өгсөн. Гэтэл 12-р сарын 10-ны өдөр н.Олзбаяр ахмад хэрэг бүртгэсэн. Гэвч хэргийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэсэн хэргийг хүчингүйд тооцсон. Тагнуулын ерөнхий газраас намайг ажиллаж байгаагүй гэсэн хариу ирсэн.
Харин Ц.Нямдорж даргыг өрөөнд нь байцаалт авсан байгаа юм. Одоог хүртэл цагдаа нар энэ хэргийг шалгаж, шийдэж чадахгүй байна. Тийм учраас Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан. Монголын цагдаа шүүгчид бусдын нөлөөнд автаж хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй байна” гэв.
Э.Ариун