Япон улсын Токио хотод болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнд Монгол улсын өсвөрийн жүдочид өндөр амжилтыг үзүүлжээ. Уг тэмцээний ахлах насанд “Монголын жүдо” академийн тамирчин Г.Эрх-Амар алт, Л.Данзанцэвэл мөнгө, А.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Мөн бага насны ангилалд Ж.Сүхбат алт, Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болж, Монголын баг тус тэмцээнээс таван медаль хүртжээ. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн жүдочид эх орондоо ирээд байна.
Ч.БОЛ