Хятадын анхны эзэн хаан Цинь Ши хуан мөнх амьдралыг хайж байсныг археологичид тогтоосон байна. МЭӨ 210 онд таалал төгсөхийн өмнө Цинь Ши хуан өөрийн хүчирхэг армийг дүрсэлсэн хэдэн зуун мянган цэргийн баримал бүхий бунхан бүтээлгэсэн байдаг.
Археологичид 2000 жилийн өмнөх модон хавтангууд дээрх Цинь Ши хуаны зарлигийг тайлж уншжээ. Тэнд бичсэнээр Цинь Ши хуаны зарлигаар улс орон даяар мөнхийн рашаан олох эрэл эхэлсэн байна. Хааны зарлигийг бичсэн тэдгээр модон хавтангуудыг 2002 онд Хунань мужийн төв дэх хуучин худгийн ёроолоос олсон ажээ. Мөнх амьдрах хүслийг нь биелүүлэх шидэт рашаан авчрахыг даалгасан Цинь Ши хуаны энэхүү хачирхалтай зарлигийг түүний албатууд биелүүлж чадаагүй тухай модон бичээс дээр мөн тэмдэглэн үлдээжээ. Гэвч эцэст нь уулын мухарт эмийн ургамал түүж амьдардаг нэгэн хүн хааны биелэгдэшгүй тушаалыг биелүүлэхээр шидэт рашаан авчирч өгсөн тухай мөн бичсэнийг археологичид тайлж уншжээ.
Армийн 8000 цэрэг, агт морьд, тэргийг дүрсэлсэн асар том шавар байгууламж бол Цинь Ши хуан хойд насны амьдрал байдагт итгэж, ихээхэн ач холбогдол өгсний жишээ юм. Өөрийн хүчирхэг армийг яг тэр хэвээр нь дүрсэлсэн нь Цинь Ши хуан хойд насандаа өөрийн улсыг армиар хамгаалуулах зорилготой байсан гэж түүхч, археологичид үздэг юм.
Эх сурвалж : BBC