Ояката Таканохана Сүмогийн холбоонд байцаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Ояката Таканохана Сүмогийн холбоонд байцаалт өгчээ

Ояката Таканохана Сүмогийн холбоонд байцаалт өгчээ

Ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг зодог тайлахад хүргэсэн дуулиантай холбогдуулан Японы сүмогийн холбооны удирдлагууд өчигдөр /2017.12.25/ ояката Таканоханагаас хэргийн талаар тайлбар, мэдүүлэг авсан байна.

Байцаалт хоёр цаг гаруй үргэлжилсэн гэж Сүмогийн холбооны харилцаа холбоо хариуцсан захирал Касүгано мэдээлжээ. Таканохана Сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөлийн захирал Кагамияма, тус зөвлөлийн дарга Тошио Такано нарт мэдүүлэг өгөх үед өмгөөлөгч нь хамт байлцсан байна.

Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөл болон холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл өнгөрсөн лхагва гаригт /2017.12.20/ Харумафүжигийн хэргийн талаар хэлэлцэж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэсэн юм. Харин Харумафүжид зодуулсан гэх Таканоивагийн дэвжээний багш Таканоханад сахилгын шийтгэл оноохыг түр азнажээ. Уг асуудлыг ирэх пүрэв гаригт /2017.12.28/ тусад нь хэлэлцэж, ояката Таканоханад шийтгэл оноох эсэхийг шийдвэрлэх гэнэ.

Сүмогийн ертөнцийг донсолгосон энэ дуулиантай холбоотойгоор холбооны удирдлагуудад мэдүүлэг, тайлбар өгөөгүй ганц хүн нь ояката Таканохана байсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж