Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальныйг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг албан ёсоор хориглосон байна. Сонгуулийн ерөнхий хороо хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн юм. Навальный үүнийг улс төрийн явуулга гэж үзэж өөрийн дэмжигчдээс 2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриалсан байна.
Сөрөг хүчний лидер Навальныйг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хүчтэй өрсөлдөгч болно гэж таамаглаж байсан билээ.
Навальный сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдсэн байна.
Навальный хээл хахуульд холбогдсон хэргийн шүүх хурлын үеэр түүнд Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөн болон авлигын эсрэг кампанит ажил зохион байгуулсан хэргээр таван жилийн тэнсэн хорих ял оноосон юм.
Навальный сонгуульд өрсөлдөхийн тулд өнгөрсөн ням гаригт 500 гаруй сонгогчийн гарын үсэг цуглуулсан боловч сонгуулийн ерөнхий хороо хэрэгсэхгүй болгожээ.
Навальный дээрх шийдвэрийг эсэргүүцэн, үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC