МАН-ын генсекээр ахлуулсан Удирдах зөвлөл өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Удирдах зөвлөлөөр 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөл хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, УИХ-ын гишүүдийг ёс зүй, хариуцлагатай байж, байнгын хороо, чуулганы хуралдаандаа сууж намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулсан байна. Мөн УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал намын нэр хүндэд нөлөөлөх асуудал үүсэхийг сануулжээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-аас шийдвэрлэсэн долоон төрлийн татвар нэмсэнтэй холбогдуулан зарим төрлийн татварыг эргэж харах шаардлагатай ч УЗ-ийн гишүүдийн зүгээс хэлсэн байна.
Ш.ОЧ