ОХУ: Хүүхдийн театрыг төрөөс дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

ОХУ: Хүүхдийн театрыг төрөөс дэмжинэ

ОХУ: Хүүхдийн театрыг төрөөс дэмжинэ

Ирж байгаа 2018 онд орон даяарх Хүүхдийн театрыг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ хэмээн ОХУ-ын Соёлын яам мэдээллээ. Энэ тухай Соёлын яамны сайд Владимир Мединский өнгөрсөн Баасан гаригт /2017.12.22/ сэтгүүлчдэд ярьсан байна.

“Ирэх 2018 онд Хүүхдийн театрын аялан тоглолтыг дэмжих тусгай хөтөлбөр эхлүүлж, шинэ үзвэрийг бэлтгэхэд зориулж төсвөөс дэмжлэг үзүүлэн, хуучирсан театрын барилгуудыг засварлана” хэмээн сайд хэлсэн байна.

Мөн олон нийтэд үйлчилдэг бусад театруудын санд хүүхдэд зориулсан үзвэр, тоглолтуудыг нэмэгдүүлэх шаардлагыг холбооны болон бүс нутгийн удирдлагуудад тавих болно гэжээ.

“Сургуулийн хичээлийн хөтөлбөртэй уялдсан үзвэр, тоглолтыг тавихыг яамны зүгээс хөхиүлэн дэмжинэ. Өсвөрийн авьяаслаг хүүхдүүдийг дэмжихэд зориулж нэг тэрбум рубль, орон нутгийн хүүхдийн болон хүүхэлдэйн театрыг дэмжихэд зориулж 700 сая рублийг зарцуулна” гэж Владимир Мединский хэллээ.

Хүүхдэд зориулсан театрыг санхүүгийн хувьд дэмжих чиглэлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн юм. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж