2017 онд Оросын хөдөө аж ахуй арвин амжилттай байлаа

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

2017 онд Оросын хөдөө аж ахуй арвин амжилттай байлаа

2017 онд Оросын хөдөө аж ахуй арвин амжилттай байлаа

Хэдийгээр байгаль, цаг уур, хүний хүчин зүйлийн хүндрэлүүд байсан ч өнгөрч буй 2017 онд Оросын хөдөө аж ахуйн салбар арвин амжилттай байлаа. 

Цаг уурын хувьд газар тариалангийн зарим бүс нутаг зундаа гандуу байсан ч энэ намар өмнө байгаагүй их буюу 130 сая тонн үр тариа хурааж чаджээ. Үүнийг даган үр тарианы экспортоор Орос дэлхийд тэргүүллээ. Өмнөх 2016 онд ОХУ нийтдээ 35.474 сая тонн үр тариа экспортолсон бол энэ 2017 оны урьдчилсан дүнгээр 45 сая тонн хүрэх тооцоо байна. Улаан буудайн хувьд энэ онд 40 сая тонныг экспортлоод байна. 

Мөн наранцэцгийн тосны экспорт нэмэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж