Паркийн туулайнуудыг хооллоно

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Паркийн туулайнуудыг хооллоно

Паркийн туулайнуудыг хооллоно

Москвагийн долоон паркад туулайнд хоол өгөх зориулалтын цэгүүдийг байрлуулж эхэлжээ. Хотын захиргаанаас мэдээлснээр өвөл болж идэш тэжээл хомсдон, өлссөн туулайнууд модны холтсыг хуулан иддэг учраас түүнээс сэргийлэх үүднээс ийнхүү тэдэнд зориулан идэш тэжээлийн цэг байгуулж байгаа ажээ.

“Энэхүү зориулалтын цэг нь байгалийн цэвэр модоор хийгдсэн. Байцаа, лууван, алим гээд туулайнд хоол болчих зүйлсийг авчирч тавихыг иргэдэд уриалж байна. Зөвхөн туулай ч биш паркийн бусад амьтад, тухайлбал, хэрэмнүүд ч эндээс хооллох боломжтой” хэмээн хотын захиргаа үзжээ.

Нийслэл Москва хотын паркуудад нийтдээ 852 туулай амьдардаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж