Д.Сумъяа нар 50 мянган ам.доллар хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа нар 50 мянган ам.доллар хүртэнэ

Д.Сумъяа нар 50 мянган ам.доллар хүртэнэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн боллоо. Түүний хувьд Японы жүдоч Сойчи Хашимотогийн хамтаар 7100-с дээш оноо авсан анхны жүдоч болсон юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн тэргүүн бөхөд 10 мянган ам.долларыг олгодог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн 50 мянган болгон өсгөсөн билээ.

50 мянган ам.доллар авах 14 жүдочийг танилцуулья:

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг \Монгол, 5970 оноо\

52 кг: Эрика Миранда \Бразил, 4853\

57 кг: Д.Сумъяа \Монгол 7132\

63 кг: Кларисс Агбэгненоу \Франц, 5202\

70 кг: Арай Чизүрү \Япон, 4854\

78 кг: Гүүс Стээнхуйс \Нидерланд, 5240\

+78 кг: Ким Мин Жёон \БНСУ, 4838\

Эрэгтэй:

60 кг: Такато Наохисо \Япон, 5050\

66 кг: Абэ Хифүми \Япон, 4500\

73 кг: Соичи Хашимото \Япон, 7150\

81 кг: Хасан Халмурзаев \ОХУ, 4650\

90 кг: Александр Кукль \Серб, 4418\

100 кг: Майкл Коррель \Нидерланд, 4836\

+100 кг: Дэвид Мура \Бразил, 5710\

Дашрамд дуулгахад, Монголын жүдочид энэ жил олон улсын тэмцээн уралдаанаас 13 алт, 18 мөнгө, 33 хүрэл медаль хүртсэн амжилтаараа чансааны есдүгээр байранд жагссан. Уг чансааг Японы баг тамирчид 80 алт, 37 мөнгө, 48 хүрэл медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлсэн бол Бразил, Франц, ОХУ, БНСУ удаалсан байна. Манай жүдочид оны хамгийн сүүлийн тэмцээн болох “Мастерс”-с хоёр алтан медаль хүртэж, 12 дугаар байраас есдүгээр байранд орсон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж