Ньюс хөтөч: Уурхайчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Уурхайчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Уурхайчид мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 26

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-12 градус хүйтэн байна.

ХОЛ ЯВАХ БОЛ ЗҮҮН ХОЙШ МӨР ГАРГА

Ангараг гараг. Билгийн тооллын 8, Могойг хүлэгч одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Нийслэлийн Хөдөлмөрийн аварга тодруулах ёслол Хангарьд ордны 14давхарт болно.

11.00

  • МҮЭ-ийн холбооны байранд Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хамтран Татварын нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
  • Гомбожавын Гонгоржавын ‘Чулууны хээ-Чулуу бичиж байна’ үзэсгэлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ, Монголын хүний төлөө намууд нэгдүгээр сарын 13-нд Улс төрийн бүх намыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа талаараа, мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг МХТН-ын дарга Х.Бат-Ялалт халз мэтгэлцээнд дуудах болсон талаар мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж