“Hero&Cool” харшийн сүлд модны наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

“Hero&Cool” харшийн сүлд модны наадам боллоо

“Hero&Cool” харшийн сүлд модны наадам боллоо

Хичээл сурлагадаа амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулдаг “Hero&Cool” харшийн сүлд модны наадам өнөөдөр /2017.12.25/боллоо.  Хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилготой энэхүү харшийн сүлд модны наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачлан Сурагчдын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөөдөр болсон “Hero&Cool” сүлд модны наадамд энэ жил хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцууллаа.  Наадамд өвлийн өвгөн, бяцхан цасан охид оролцож, хөгжилтэй алиалагчид циркийн үзүүлбэр үзүүллээ. Мөн Ноён Бондгор, Мөнхийн реп хамтлаг, дуучин A Cool нар ая дуугаа өргөж, сурагч хүүхдүүдтэй цуг баярыг нь тэмдэглэлээ.

 ЭХ СУРВАЛЖ: НИТХ АН-ын бүлэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж