Сахарыг эрдэмтэд, эмч нар юу гэж үздэг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Сахарыг эрдэмтэд, эмч нар юу гэж үздэг вэ?

Сахарыг эрдэмтэд, эмч нар юу гэж үздэг вэ?

Сахарын хэрэглээ

1. Сахар чихэр гэж юу вэ?

  • Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус

  • Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр

  • Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг

  • Энэ цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдгаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй

  • Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.

2. Сахар биед ороод юу болдог вэ?

  • Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задарна.

  • Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтална

  • 1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг

3. Сахар бие ямар ашиг тустай вэ?

  • Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай

  • Илчлэг өгнө

  • Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй

  • Тархинд тэжээл болно

4. Сахарыг хэтрүүлэн хэрэглэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?

  • “3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр

  • “Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”

  • “Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”

  • “Орчин үеийн донтуулагч”

  • “Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”

  • “Амьдралыг аюулд хүргэх хүнс”

5. Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?

  • Таргалуулна

  • Таргалснаас: Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний

  • Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийн

  • Мөөгөнцрийн өвчин

  • Кальци, магни, натри, кали, хром дутна

  • Амьдралыг богиносгоно

  • Үе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэх

  • Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх

  • Тамхины адил хортой

  • Элэг өөхөлж үйл ажиллагааны алдагдалд орно

  • Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх

  • Цөс чулуужих

  • Нүдний болор цайх

  • Яс сийрэгжих

6. Монгол хүн амын дундах илүүдэл жин таргалалтын байдал

7. Хүүхдэд ямар хортой вэ?

  • Шүд цоорох, буйлны үрэвсэл

  • Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,

  • Кальци дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх

  • Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх

  • Сахар чихэрт донтох

  • Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах

  • Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх

  • Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах

  • Хүнсний харшилд өртөх

8. Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?

  • Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартай

  • Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд 10-с дээш % сахартай

  • Жимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ

  • Жимсний чихэрлэг шүүс 1 саванд 32-36 г сахартай

  • Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотон

  • Шпагетти соус 125 г-д 8 г сахартай

  • Кетчуп 50% сахартай

  • Хатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартай

  • Бялуу жижиг хэрчим 25-30 г сахартай

  • Шоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартай

  • Мөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартай

  • Хатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартай

  • Бохь 1 ш 2.5 г сахартай

  • Жигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартай

Ихэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.

9. Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?

  • Аажмаар багасгах

  • Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга

  • Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад түүнээ хэрэглэ

  • Дүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрэглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт

  • Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу

  • Хоол амтлагчаас татгалз

  • Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.

  • Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ

  • Алим, жимсний нухашнаас татгалз

  • Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз

  • Ксилитолыг сахарыг орлуулан хэрэглэ

  • Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай

  • Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог

  • Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар

  • Хүслээ дарахын тулд ус уу, явган яв

  • Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно

10. Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн

  • Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг

  • 5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар. 1 г сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хэмжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтална.

11. Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?

  • 1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй

  • Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

  • Бага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нормтой

  • Сургуулийн насны хүүхдэд 6-8 г

  • Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх

  • Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх

  • Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх

  • Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх

  • Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.

12. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн

  • Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн

  • Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн

  • Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс

  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

  • Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гм

  • Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн

13. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

  • Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх

  • Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах

  • Сурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах

  • Сахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих

  • Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох

  • Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах

  • Чихрийн импортыг хязгаарлах

  • Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх

  • Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж