“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагслаа

“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагслаа

Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу машины худалдаа эрхлэгчид өнөөдөр /2017.12.25/ жагслаа.

Тэд гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид үл тоомсорлож, хууль зөрчиж буйг эсэргүүцэж байгаа гэж мэдэгдэв. 2007 оноос хойш 300 гаруй худалдаа эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр “Даяар хас” компанийг байгуулж, нэг тэрбум гаруй төгрөгөөр “1000 машины зогсоол”-ыг тохижуулсан гэж тэд ярилаа. 

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл нар худалдаа эрхлэгчдийг нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг шаардаж буй худалдаа эрхлэгчид бухимдалтай байгаа ажээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоол

Энэ тухай худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Н.Бат “Шүүхээс энэ газрыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил газар мөн эсэхийг хэлэлцээд, биш болохыг нь тогтоосон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд хяналтын шатны шүүх хурал болсон.

Ингээд шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчид бидний талд гарсан байхад нэр бүхий албан тушаалтнууд “Даяар хас” компанийн захиралд хуурамчаар хэрэг үүсгүүлж, шалгаж эхэллээ. 300 гаруй хүн өдөр болгон энд ээлжээр хонож байна” гэж ярилаа. 

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж