Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Орос хэлний “по линий” буюу зүгээс гэж үгийг илүүдүүлж буруу яриад байдаг болчхоод байна аа. Жишээ нь, “АНУ болон Японы зүгээс Хятадын цэргийн нөлөөг Азид хазаарлахыг хичээж байна.” гэдгийг сонсохоор Хятад “Биднийг хэн хазаарлах гээд байна вэ? гээд Америкаас Японы хооронд байгаа бүх орныг хардаад л тагнаж чагнаад унана. Яг үнэндээ хазаарлаад байгаа нөхөд нь Америк, Япон хоёр л байгаа юм.

Ингээд тогтохгүй, энэ “по-линий”-ээс болж “бэлгийн зам, амьсгалын замын өвчин”, “өөртэйгээ сөргөөр ярилцахаа зогсоох замаар стрессээ багасгах”, “өгөгдсөн асуултад хариулах замаар эх зохион бичнэ.”, “бодлогын чадавхийг бэхжүүлэх замаар засаглалыг шинэчлэх”, “орон нутагт чиглэсэн замын хөдөлгөөн…” мэт зам гаргаж, зүг чиг заасан олон үгтэй болоод байна. Үүнийг “бэлгийн өвчин, амьсгалын өвчин, өөрийгөө буруутгахаа больж стрессээ багасгах, асуултанд хариулж эхээ бичнэ, бодлогын чадавхийг бэхжүүлж засаглалыг шинэчлэх, орон нутагруу явах замын хөдөлгөөн…” гэвэл монгол хэл, найруулгатай үг хэллэг монгол хүний амнаас гацаж түгжрэлгүй урсана.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Зүг нь биш эзэн нь хэрэгтэй байна, эрхэм ээ!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж