Перугийн экс удирдагчид өршөөл үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Перугийн экс удирдагчид өршөөл үзүүлжээ

Перугийн экс удирдагчид өршөөл үзүүлжээ

Перугийн удирдагч асан Алберто Фужиморид тус улсын одоогийн ерөнхийлөгч Педро Пабло Кучински өршөөл үзүүлжээ.  Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр шоронд хоригдож байсан 79 настай Фужиморигийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.

Фужиморигийн цусны даралт багасаж, зүрхний хэм алдагдсанаас шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн байна.  1990-2000 оны хооронд Перугийн удирдагч байсан Фужимори хээл хахууль болон хүний эрхийг зөрчсөн хэргийн улмаас 25 жил шоронд хоригдох ял авсан билээ.

Фужимориг авлигач, дарангуйлагч хэмээн хүмүүс шүүмжилдэг ч Маогийн үзлийг дэлгэрүүлэгч босогчдын эсрэг явуулсан тэмцлээр нь түүнийг бишрэн шүтэгчид одоо ч олон байдаг ажээ.

Фужимори өнгөрсөн хугацаанд шоронд ял эдэлж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар олон удаа эмнэлэгт хэвтэж байжээ. Перугийн конгресс дахь Фужиморигийн дэмжигчид хээл хахуулийн хэрэг холбогдсон одоогийн ерөнхийлөгч Кучинскид итгэл хүлээлгэх эсэх тухай санал асуулга явуулахыг болиулсны дараа түүнд өршөөл үзүүлсэн байна.

Перугийн сөрөг хүчний улстөрчид хэлэхдээ ерөнхийлөгч Кучински конгрессын гишүүд өөрийг нь дэмжсэний хариу болгож Фужиморид өршөөл үзүүлсэн гэжээ.

Харин Кучински үүнийг няцаажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж