2018 оноос ломбардууд зөвхөн ажлын цагаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

2018 оноос ломбардууд зөвхөн ажлын цагаар ажиллана

2018 оноос ломбардууд зөвхөн ажлын цагаар ажиллана

Монгол Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар улсын бүртгэлд 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг аж. Үүнээс нийслэлд 6800, орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг цэгцлэх зорилгоор өнгөрсөн аравдугаар сард Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг байгуулагдан, ломбардын үйл ажиллагааны стандартад өөрчлөлт оруулсан нь “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS:5274:2003” гэсэн стандартыг “MNS:5247:2017” стандарттай болгосон явдал юм.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Тодруулбал, ломбардууд шөнө оройгоор бус зөвхөн ажлын цагаар үйл ажиллагаа явуулдаг болно. 

Иргэд барьцаалсан эд зүйлээ авахгүй удвал ломбард зарж борлуулдаг. Энэ асуудлыг MNS 5274-2017 стандартаар шинэчилж, нэмж тусгасан. Мөн насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, хотын хөдөлгөөн ихтэй бүсэд ломбардын үйлчилгээ явуулахыг шинэчилсэн журмаар хоригложээ. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж