Туркт 2756 төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Туркт 2756 төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Туркт 2756 төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ

Бүгд найрамдах Турк улсад 2016 онд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа улс орон даяар өргөн хүрээтэй баривчилгаа, мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм.  Энэ хэрэг одоо ч дуусаагүй бөгөөд хэрэгтэй холбогдуулан тус улсын 2756 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан байна.

Туркийн засгийн газрын тогтоолоор ажлаасаа халагдсан тэдгээр төрийн албан хаагчдын 637 нь цэргийн албан хаагч, 360 нь дотоодын цэргийн албан хаагч, 150 академич,  мөн тооны их сургуулийн багш байжээ. 

Засгийн газар нь мөн төрийн эргэлт гаргах хуйвалдаанд холбоотой гэж сэжиглэн сонины хоёр редакц, 14 холбоо, нэг клиник эмнэлгийг хаасан гэнэ.

2016 оны долдугаар сард Туркт төрийн эргэлт хийхээр завдсан хуйвалдаанд засгийн газар нь АНУ- руу дүрвэн гарсан шашны хөдөлгөөний тэргүүн Фетулла Гуленыг буруутгадаг.

Туркт төрийн эргэлт хийхийг оролдсон хэргийн дараа тус улсад онц байдал зарлаж, засгийн газрын тушаалаар 50,000 хүнийг баривчилж, 110,000 төрийн албан хаагчийг Фетулла Гулентэй холбоотой хэмээн ажлаас нь халсан юм.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг эсэргүүцэгчид түүнийг эрх мэдлээ ашиглан өрсөлдөгчдөө хорьж, шийтгэж байна гэх болсон.

Ням гаригт Туркийн Засгийн газраас гаргасан тогтоолд төрийн эргэлт гаргахаар завдсан хэрэгт холбоотой, алан хядлага зохион байгуулсан гэгдэж буй сэжигтнүүдийг шүүх хурлын сонсголд ирэхдээ Гуантанамогийн хоригдлуудынх шиг шар эрээн хувцас өмсөхийг заасан байна.

Өнгөрсөн жил хуйвалдаанд оролцсон хэргээр баривчлагдсан хүмүүсийн нэг нь шүүх дээр “Баатар” гэсэн бичигтэй богино ханцуйтай цамц өмсөж ирсний дараа хэд хэдэн сэжигтэн адилхан бичигтэй цамцтай ирсэн ажээ.

Эх сурвалж: AP

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж