МАН-ын шинэ Удирдах зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаан 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
Удирдах зөвлөлөөр 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохтион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журам, Удирдах зөвлөл хуралдааны дэгийн тухай журам зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
МАН шинэ даргатай болсноос хойш анхны Удирдах зөвлөлөө хуралдуулах гэж байгаа нь энэ юм.
Ш.ЧИМЭГ