Оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр нэрлэгдээд байгаа Кендалл Женнер жилдээ 22 сая ам долларын орлого олдог юм байна. Өдгөө 22 настай түүнийг амьдарч буй, байшингаа ойр ойрхон шинэчилдэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Түүний Лос Анжелес хотод байрлах 1.39 сая ам долларын үнэтэй харш нь хангалттай том санагдахгүй байгаа учраас өөр харш худалдан авахаар болжээ. Тэрбээр Холливууд Хилсс дүүрэгт байрлах нэгэн том харшийг 6.5 сая ам доллараар худалдан авсан байна. Худалдаж авч байгаа харш нь жүжигчин Эмили Блант болон түүний нөхөр Джон Красински нарын харш бөгөөд, хосууд Зүүн Эрэг рүү нүүхийг хүсэж, өөрсдийн харшаа, ийнхүү Кендалл Женнерт заржээ.
Кендалл Женнерийн шинэ байшин нийт 445.9 м2 талбайтай бөгөөд зургаан унтлагын өрөө, таван угаалгын өрөө, бассейн, шалнаас тааз хүртэл үргэлжлэх аварга том цонхнууд болон мэдээж хэрэг төгс байршил ба гайхалтай орчинтой юм. Байшингийн дээвэр дээр чөлөөт цагаа өнгөрүүлэх задгай зуухтай талбай бас бий.
Эх сурвалж: People.com
Э.Бурам