Афганистаны нийслэл Кабул дахь тагнуулын байгууллагын цогцолбор барилгын ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас зургаан хүн үрэгджээ.
Ажилчид өглөө ажилдаа цуглах үеэр тэсрэх бөмбөг дэлбэлсэн учир ойролцоо зорчиж явсан хүмүүс дэлбэрэлтэд өртөж, гэмтсэн байна. “Исламын улс” цэрэгжсэн бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээжээ.
Афганистанд сүүлийн үед иймэрхүү халдлага гарах нь ихэссэн байна. Өнгөрсөн аравдугаар сард шийтүүдийн сүмд халдлага гарч, 39 хүн үрэгдсэн. Түүнээс өмнө тавдугаар сард Ногоон бүс гэгддэг дипломат бүсэд томоохон дэлбэрэлт болж, 150 гаруй хүн амиа алдсан юм.
С.ЦЭЛМЭГ