Хятадын Шямэнь боомтын оруулж гаргасан чингэлгийн хэмжээ 2017 оны арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнгөрсөн Лхагва гаригт 10 саяд хүрчээ. Тус боомтоор нэвтрүүлсэн чингэлгийн хэмжээ 1983 онд 3292 байсан бол 2000 онд нэг сая байсан аж. Харин 2017 онд анх удаа 10 саяд хүрсэн нь энэ юм.
Түүнчлэн өнгөрсөн 2016 онд чингэлгийн тоо 9.61 сая болж, мөн анх удаа дэлхийн шилдэг 15 боомтын жагсаалтад орж байжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ