Хятадын Жэжян мужийн Нинбо хотын Мэйшан гаалийн бүсэд хүнд аж үйлдвэрийн тусгай зориулалтын робот үйлдвэрлэлийн бааз энэ сарын 17-нд албан ёсоор нээгджээ. Энэ нь Нинбо хотын хувьд “Хятадад үйлдвэрлэсэн нь 2025” туршилтын үлгэр жишээ болохуйц хотыг байгуулахад туслах чухал төслийн нэг гэнэ.
Тус тусгай зориулалтын робот үйлдвэрлэлийн бааз нь нийт 300 сая юанийн хөрөнгө оруулалттай. Суурь судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээг нэгтгэсэн нэгэн цогц төдийгүй гал унтраагч робот, аюултай бүсэд эргүүл, шалгалт хийх робот, төмөр замын хяналтын робот, усанд дотор ажилладаг робот зэрэг олон төрлийн тусгай зориулалтын роботыг үйлдвэрлэн, хөгжүүлэх аж. Түүнчлэн гал унтраах, хотын үйлчилгээ, эрчим хүч, уул уурхай, нефт гэх мэт төрөл бүрийн салбарт тэдгээрийг ашиглах юм байна.
Эх сурвалж: CCTV