Оросын сөрөг хүчний лидер сонгуульд өрсөлдөхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Оросын сөрөг хүчний лидер сонгуульд өрсөлдөхийг хүсч байна

Оросын сөрөг хүчний лидер сонгуульд өрсөлдөхийг хүсч байна

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальний ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр гарын үсэг цуглуулж эхэлжээ.  20 гаруй хотод Навальнийг дэмжигчид цуглан, гарын үсэг зурж байгаа гэнэ. Авлигын хэрэгт холбогдсон сөрөг хүчний лидер Навальнийг сонгуульд өрсөлдөх эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Харин Навальний үүнийг улс төрийн явуулга гэж үзэж байгаа юм.

Москвад дэмжигчидтэйгээ уулзах үеэр Навальний “Путин бол муу ерөнхийлөгч” хэмээн мэдэгдсэнээс гадна өөрийг нь сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрөхгүй бол ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлоно гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх гэж буй Владимир Путинтай өрсөлдөх цорын ганц өрсөлдөгч бол Навальнийг гэлцэж байгаа юм.

Оросын социалист, телевизийн хөтлөгч Ксения Собчак сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. Улс төр шинжээчид түүнийг Путины өрсөлдөгчдийн саналыг хуваахын тулд Кремлиэс илгээсэн хүн гэж хардаж байгаа билээ.

Дэмжигчдийн өмнө хэлсэн үгэндээ Навальний “Путинд өөрийнх нь хэлж буй шиг олон дэмжигч байхгүй гэдгийг сонгуульд өрсөлдөж батална“ гэсэн байна.

Навальний сонгуульд нэр дэвших эрхийг нь сэргээхийг эрх баригчдаас ийнхүү шаардаж байгаа ажээ.  Хэрэв сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлж, сонгуулийг бойкотлож, эсэргүүцлийн жагсаал хийнэ гэжээ.

эх сурвалж:BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж