УИХ дахь намын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногийн хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэдэг. Энэ жилийн сүүлийн долоо хоног эхэлж байгаа ч намын бүлгийн гишүүдийн идэвх муу байна.
УИХ дахь АН-ын бүлгийн ихэнх гишүүд томилолт, чөлөөлтэй байгаа тул хуралдсангүй.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг ганцхан асуудал хэлэлцээд таржээ. МАН Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл ч өгсөнгүй.