Бүх Японы аваргад Тосака, Сүсаки нар хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Бүх Японы аваргад Тосака, Сүсаки нар хүрэл медаль хүртжээ

Бүх Японы аваргад Тосака, Сүсаки нар хүрэл медаль хүртжээ

Бүх Японы чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Токио хотын “Комазава” спортын ордонд боллоо. Шинэ оноос хэрэгжиж эхлэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд боллоо. Бүх Японы аваргад “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Рей Хигүчи 65 кг-ын жинд зодоглосон ч медальгүй хоцорлоо. Тэрбээр Такүто Отогүро хэмээх залууд ялагджээ. Түүний өрсөлдөгч нь шөвгийн наймд мөн ялагдсанаар Хигүчид дагах барилдаан гараагүй. Харин 2017 оны дэлхийн аварга Юүки Такахаши, “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт Юүхи Фүжинами нар жиндээ тасархай түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Риогийн олимпийн наадмаас хойш анхны тэмцээндээ оролцсон “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Эри Тосака, энэ жил ялагдал гээч мэдрээгүй явсан дэлхийн отгон аварга Юи Сүсаки нарын шилдгүүд 50 кг-д хүрэл медаль хүртэцгээжээ. Тосака хагас шигшээд Юки Ириэд, Сүсаки хагас шигшээд Михо Игарашид 5:6-гаар ялагдсан байна. Бүсгүйчүүдийн бусад жингүүдэд түрүүлэх магадлалтай тамирчид ном ёсоороо аварга болжээ.

БҮХ ЯПОНЫ АВАРГУУД:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Юүки Такахаши, 61 кг: Казүя Коянаги, 65 кг: Дайчи Такатани, 70 кг: Кэйсүке Отогүро, 74 кг: Юүхи Фүжинами, 79 кг: Сосүке Такатани, 86 кг: Шота Шираи, 92 кг: Такаши Ишигүро, 97 кг: Такеши Ямагүчи, 125 кг: Нобүёоши Аракида, эмэгтэйчүүдийн 50 кг: Юүки Ириэ, 53 кг: Харүна Окүно, 55 кг: Майю Мүкаида, 57 кг: Кацүки Сакагами, 59 кг: Юүкако Кавай, 62 кг: Рисако Кавай, 65 кг: Аяна Жемпей, 68 кг: Сара Дошо, 72 кг: Нарүха Мацүюки, 76 кг: Хироэ Сүзүки

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж