Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна

Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна

Хятадын төмөр замын дөрөвдүгээр газар хариуцан Жинань-Чиндао хотын чиглэлд хурдны төмөр зам тавьж байгаа аж. Энэ нь Хятадын анхны орон нутгаас хувь нийлүүлэн хөрөнгө оруулсан хурдны төмөр зам юм. Тэгвэл тус замын нэг хэсэг болох Жинань Гуанжоу хотын 128 метр үргэлжлэх дамнасан гүүрийг бүхэлд нь энэ сарын 20-нд холбож дуусгажээ.

Жинань-Чиндао чиглэлийн төмөр замын шугамын нийт урт 308 км бөгөөд Шандуны хойгийг нэвт гарсан байна. Энэ замаар галт тэрэг 350 км цагийн хурдтай явах аж. Төмөр замыг ирэх 2018 оны сүүлчээр ашиглалтад оруулан, галт тэрэг явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж