Газрын тосны олборлолтоор Орос тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Газрын тосны олборлолтоор Орос тэргүүллээ

Газрын тосны олборлолтоор Орос тэргүүллээ

Энэ оны аравдугаар сарын дүнгээр ОХУ нефть олборлолтоор дэлхийд тэргүүллээ. Аравдугаар сард ОХУ өдөрт дунджаар 10,529 сая баррель нефть олборлосон нь энэ салбартаа тэргүүлэгч АНУ, Саудын Арабыг ардаа орхисон хэрэг юм хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ.

Аравдугаар сард Саудын Араб өдөрт дунджаар 10 сая орчим баррелийг олборлож хоёрт орсон бол АНУ 8,406 сая баррелийг олборлож гуравт жагсчээ.

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр ОПЕК-ийн орнууд аравдугаар сард нийтдээ өдөрт 32,589 сая баррель нефть олборлосон байна.

Энэ он гарсаар Орос улсын нефтийн экспорт 213,7 сая тонн хүрсэн байна. Энэ нь Оросын нийт экспортын 27 хувь юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж