“Аэрофлот” зорчигчийн тээшийг цахимаар хянана

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

“Аэрофлот” зорчигчийн тээшийг цахимаар хянана

“Аэрофлот” зорчигчийн тээшийг цахимаар хянана

ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компани зорчигчийн ачаа тээшийг хянах, бүртгэх шинэ цахим технологи нэвтрүүлж эхэлснээ мэдэгдлээ.

Ингэснээр “Аэрофлот” ачаа тээш бүртгэл болон хяналтын цахим технологи нэвтрүүлсэн анхны авиа компани болж байгаа юм.

“Олон улсын агаарын тээврийн салбарын IT шийдлийг нийлүүлж байгаа SITA компанитай хамтран энэхүү технологийг нэвтрүүлж байна. Тус компанийн боловсруулсан BagJourney систем нь зорчигчийн ачаа тээш нэг бүрийн хаана явааг мэдээлэх юм” хэмээн “Аэрофлот” компаниас тараасан хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Ачааг бүртгүүлэх, онгоцонд ачих, дамжин өнгөрөх цэг болон аяллын эцсийн цэгт ирсэн зэрэг мэдээллийг өндөр нарийвчлалтайгаар авах боломжийг энэ систем олгох ажээ.

Зорчигчид өөрсдөө ачаагаа цахимаар бүртгүүлэх боломж одоогоор S7 Airlines-ийн зорчигчдод олдож байгааг онцолсон байна.  S7 Airlines-ээр зорчих зорчигчид цахимаар тийзээ захиалах үедээ тээшээ бүртгүүлэх бөгөөд онгоцны буудал дээр ирээд ачаагаа тусгай хэсэгт өгөх юм. Цахимаар ачаагаа бүртгүүлсэн хүмүүс тоон тэмдэглээ бүхий ачааны биркээ хэвлээд онгоцны буудалд очих ёстойг сануулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж