Авлигачдын мэдээллийн сантай болно

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

Авлигачдын мэдээллийн сантай болно

Авлигачдын мэдээллийн сантай болно

ОХУ-ын Төрийн Дум гурав дахь хэлэлцүүлгээр авлига авсан түшмэдүүдийн мэдээллийн сан бий болгох хуулийг 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний Пүрэв гаригт баталлаа.

Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан нь нотлогдон ажлаасаа халагдсан түшмэдүүдийн нэрсийг уг санд нэгтгэх бөгөөд уг авлигачийн нэр таван жилдээ сангийн архиваас арчигдахгүй. Харин уг албан тушаалтанд ногдуулсан шийтгэл үндэслэлгүй байсан нь тогтоогдвол нэрийг нь мэдээллийн сангаас хугацаанаас өмнө авч болох ажээ.

Мэдээллийн сан ОХУ-ын Төрийн мэдээллийн системд хадгалагдах юм.

Энэ хуулиар бүс нутаг, мужууд өөрсдийн мэдээллийн сан үүсгэж болох ч энэ мэдээлэл нь Төрийн мэдээллийн сантай уялдсан байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж