Тайванийн эмч нар хүүхдүүдийг эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Тайванийн эмч нар хүүхдүүдийг эмчилж байна

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, ЭНЭШТ хамтран уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд туслах “Хязгаар нутгийн инээмсэглэл” аянг хэрэгжүүлэх талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад 100 хүүхэд тутмын нэг нь уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй төрж, жилд дунджаар 60-70 ийм тохиолдол нэмэгддэг юм байна. Уг хамтын ажиллагаа нь өнгөрсөн оноос өргөжиж, Монгол улс даяар 10 жилийн хугацаанд уруул тагнайн эмгэгтэй төрсөн хүүхдүүдийг эмчлэхээр болжээ. Хөдөө, орон нутгийн хүүхдүүд мөнгө, санхүүгийн гачигдлын улмаас Улаанбаатар хотод ирж , эмчлүүлж чаддаггүй. Иймээс алслагдсан аймгуудад очиж, хагалгаа хийж эхэлсэн байна. Одоогоор Завхан аймгийн 30 хүүхдэд хагалгаа хийсэн бол энэ сард Увс аймаг, ирэх есдүгээр сард Говь-Алтай аймагт очиж ажиллахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж