Ньюс хөтөч: Уурхайчдын баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Уурхайчдын баярын өдөр

Ньюс хөтөч: Уурхайчдын баярын өдөр

ӨНӨӨДӨР АРВАНХОЁРДУГААР САРЫН 25

УУРХАЙЧДЫН БАЯРЫН ӨДӨР

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

морь жилтэнд сайн өдөр

Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу машины захтай холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрийг мөрдөхгүй, хууль зөрчиж буй талаар түрээслэгчид мэдээлэл хийнэ. Мэдээллийг 1000 машины зогсоолын газарт хийх аж.

10.00

  • Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын тайлангийн хурал Хангардь ордны 14 давхарт болно.

11.00

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр АТГ-т хандсан талаар мэдээлэл хийнэ.
  • Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд сар тутамд зарладаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.
  • Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд Баярын үeр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн төлөөллүүд оролцоно.

11.30

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд мэдээлэл хийнэ.

12.00

  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголд анх удаа төсөөллийн шатрын хичээл буюу хараагүй хүүхдүүд шатар тоглож сурч байгаа талаар ‘Оюуны матриц’ академиас мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж