Трампын Зул сарын бэлэг Монголд хамаатай

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Трампын Зул сарын бэлэг Монголд хамаатай

Есүст итгэгч дэлхийн улс орнууд өнөөдөр Зул сарын баяраа тэмдэглэж байна. Зул сарын баяр бол тэдний хувьд онцгой учраас энэ баярын бэлэг ч мөн онцгойд тооцогдоно. Дэлхийн супер гүрний нэг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Зул сарын баярын ширээг цацагт хяруулын амтат махнаас гадна онцгой нэгэн бэлэг чимж байна. Энэ бол өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө танилцуулсан АНУ-ын аюулгүй байдлын шинэ стратеги юм.

Угаас тааварлашгүй стандарт бус үйлдлээрээ алдартай АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч энэ удаад ч дүрмээсээ гажсангүй. 68 хуудас бүхий шинэ стратегиа Трамп өөрийн амаар уншиж олонд танилцуулсан нь бас л дүрмийн бус байлаа. Энэ мэдэгдлээсээ өмнөхөн Элчин сайдын яамаа Иерусалим рүү нүүлгэнэ хэмээн Ойрхи Дорнодод “бөмбөг” тэслээд авсан Трамп илүү том бөмбөгийг дэлхийн бүх улс оронд тэсэлж орхилоо. Дэлхийн дэгийг тогтоогчдын нэг АНУ ийнхүү шинэ стратегиа зарлаж байгаа нь анхаарал татахуйц явдал. Ялангуяа энэхүү шинэ стратегид Монголын хоёр хөрш ОХУ болон БНХАУ-тай харилцах харьцаагаа тодотгосон байна.

Трамп дэлхийд дахин хүйтэн дайныг, гэхдээ эдийн засгийн хүйтэн дайныг эхлүүллээ хэмээн дүгнэж байна. Үүнийгээ тэрбээр “Бид өрсөлдөөний шинэ эринд орж байна” хэмээн тодорхойллоо. Мөн тэрбээр цөмийн зэвсэгтэй байх нь АНУ-ын аюулгүй байхын үндэс хэмээн ил цагаан зарласан нь хүйтэн дайны үед байсан “Америкийн милитаризм” гэсэн тодорхойлолтыг сэргээлээ гэж дүгнэж байна.

Манай хоёр хөрш гар барилцан тэврэлдэх тусам Монголын тоглолт бүдгэрч ирсэнийг түүх харуулдаг. Мэдээж 100 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн дэг жаяг өөрчлөгдсөн ч Трампын энэхүү Зул сарын баярын бэлэгт болон энэ бэлэгнээс үүдэн хоёр хөршийн хариу барих бодлогыг тооцон өөрсдийн гадаад бодлогын стратегиа боловсруулах нөхцөл бий болж байна.

Трамп манай хоёр хөршид онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийллээ.

Хятад, ОХУ хоёрыг өөрийн өрсөлдөгч гэж үзэж байгаагаа, Иран, Хойд Солонгосыг дайсан гэж үзэж байгаагаа зарлалаа. ”Бидний өрсөлдөгч Хятад, Орос америкчуудын үнэт зүйл, хүч нөлөө, сайн сайхан байдлыг түншиж байна, бид тэдэнтэй түншийн харилцаатай байхыг бүх талаар чармайж, ингэснээр өөрсдийн үндэсний эрх ашгаа хамгаалах болно” гэжээ. Мөн манай хоёр хөршийг хэд хэдэн зүйлд буруутгасан байна. Тухайлбал, Хятад, Орос хоёр нь дэлхийн эдийн засгийн шударга, чөлөөт байдлыг бууруулахыг хүсч байна, цэргийн сүр хүчээ зузаатгаж байна, мэдээллийн урсгал, солилцоог хянах замаар ард түмнээ хяналтандаа байлгаж байна, өөрсдийн нөлөөллийн хүрээг тэлэхийг хүсч байна хэмээн буруутгажээ.

Трампын эдгээр үгс манай хоёр хөршийн тэртээ тэргүй Украин, Крымийн хэрэг явдлаас хойш зузаараад байгаа харилцааг улам гүнзгийрүүлэх нь тодорхой. Харин манай хоёр хөрш гар барилцан тэврэлдэх тусам Монголын тоглолт бүдгэрч ирсэнийг түүх харуулдаг. Мэдээж 100 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн дэг жаяг өөрчлөгдсөн ч Трампын энэхүү Зул сарын баярын бэлэгт болон энэ бэлэгнээс үүдэн хоёр хөршийн хариу барих бодлогыг тооцон өөрсдийн гадаад бодлогын стратегиа боловсруулах нөхцөл бий болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж