Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээв (1911.12.29)

Хуучирсан мэдээ: 2017.12.25-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээв (1911.12.29)

1911.12.29 Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав. Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөжээ. Энэ өдөр мөн таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

1911.12.30 Улсын нийслэлийг Их хүрээгээр сонгон, Нийслэл хүрээ гэж нэрийдэв.

1934.12.28 Улсын 19-р Бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар нэртэйгээр байгуулжээ.

1955.12.25 НҮБ-ын X чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцүүлсэнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газраас мэдэгдэл гаргав. Энэ чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд БНХАУ-аас татгалзсан тул уг асуудлыг хойшлуулсан юм.

1955.12.31 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулав.

1958.12.26 МХЗЭ-ийн 13-р Их хурал хуралдав. 442 төлөөлөгч оролцжээ.

1978.12.28 Монголын пионер, сурагчдын хөдөлмөр, соёлын улсын анхдугаар чуулган нээгдэв.

2011.12.28 Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиов. Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдав.

2011.12.29  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааныг анх удаа зохион байгуулав. Анхны барилдаанд аварга С.Мөнхбат түрүүлжээ.

2012.12.25 Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт Ухаа 2” орон сууцны төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулав.

2013.12.30 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.

2014.12.30 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж