"Солиот эх" ирэх Баасанд нээлтээ хийнэ | News.MN

"Солиот эх" ирэх Баасанд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

"Солиот эх" ирэх Баасанд нээлтээ хийнэ

"Солиот эх" ирэх Баасанд нээлтээ хийнэ

“Х ТҮЦ” продакшн Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн  бүтээсэн уран сайхны кино энэ сарын 29-нд театруудаар нээлтээ хийх юм.“Солиот эх” кинонд монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй гэгээн хайрын тухай гарах гэнэ.Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагч Ч.Ганзориг, ерөнхий продюсерээр Н.Онон нар ажилласан бол гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар тогложээ.“Солиот эх” өгүүллэг нь 2004 онд “Бүх Хятадын шилдэг зохиол” шагнал хүртсэн байна. “Х Түц” продакшн нь Ванг Хэнг Жи-тэй уг бүтээлийг дэлгэцийн үүсмэл бүтээл болгох хамтын ажиллагаа таван сар үргэлжилсний эцэст албан ёсны гэрээ хийж, киногоо үзэгчдийн хүртээл болгоход тун ойртжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-12-24 202.9.42.73

X-ТҮЦ-ийнхэн яахаараа дандаа Х Я Т А Д зохиолоор юм хийж байдаг юм бэ? Тэр "Аянгын бороо"-г нь үзээд ой гутсан. Одоо энэ "Солиот эх" ч гэсэн дээ, ёстой муухай. Х Я Т А Д үндэстний соёл, философи, аж төрөх хэв маягийг улам үзэн ядах сэтгэл төрсөн шүү, үзээд. Яагаад монголчууд тэдэнд дургүй байдгийг ойлгох шиг болсон.

Avatar

Зочин 2017-12-24 202.9.41.234

Балай балай

Avatar

hulgai bol hulgai 2017-12-24 66.181.169.18

hulgai bol hulgai

Avatar

Балай нэр 2017-12-24 182.160.38.6

" Хад " – нд гарлаа гэж…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж