“Х ТҮЦ” продакшн Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн уран сайхны кино энэ сарын 29-нд театруудаар нээлтээ хийх юм.“Солиот эх” кинонд монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй гэгээн хайрын тухай гарах гэнэ.Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагч Ч.Ганзориг, ерөнхий продюсерээр Н.Онон нар ажилласан бол гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар тогложээ.“Солиот эх” өгүүллэг нь 2004 онд “Бүх Хятадын шилдэг зохиол” шагнал хүртсэн байна. “Х Түц” продакшн нь Ванг Хэнг Жи-тэй уг бүтээлийг дэлгэцийн үүсмэл бүтээл болгох хамтын ажиллагаа таван сар үргэлжилсний эцэст албан ёсны гэрээ хийж, киногоо үзэгчдийн хүртээл болгоход тун ойртжээ.
Б.БАТ