Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно. Бөх сонирхогчдын бүтэн жил хүлээсэн тус барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглох юм.
Анхны барилдаан 2011 онд болоход аварга С.Мөнхбат түрүүлж байсан бол 2012 онд заан М.Өсөхбаяр, 2013 онд заан Б.Пүрэвсайхан, 2014 онд аварга С.Мөнхбат, 2015 онд заан Б.Пүрэвсайхан, 2016 онд арслан Р.Пүрэвдагва нар түрүүлж байв.