Барилгын коллежтой холбоотой гомдол багагүй иржээ

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

Барилгын коллежтой холбоотой гомдол багагүй иржээ

Барилгын коллежтой холбоотой гомдол багагүй иржээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг МСҮТ-үүдийн суралцагчдын тоо нэг үеэ бодвол нэлээд нэмэгдсэн. Өмнө нь сурлага муутай, сахилгагүй хүүхдүүд л МСҮТ-д ордог гэсэн хэвшмэл ойлголттой байсан бол эцэг эх, хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж, дээд боловсролтой дипломын гол биш мэргэжилтэй ажилчин болоход багагүй анхаардаг болон.

Тодруулбал, Монголд 90 гаруй МСҮТ байдаг бөгөөд тэнд одоогоор 42 мянган хүүхэд суралцаж байна гэсэн тоо баримт байна.

Гэхдээ МСҮТ-ийн багш нарын цалин хөлс, хангамж, суралцагчдын ур чадвар болон захирал, дарга нарын хүнд сурталтай холбоотой гомдолд, шүүмжлэл ч гарсаар байгааг салбарынхан нь ярьж байна.

Үнэндээ дээд боловсролын үнэмлэхтэй, баар, зоогийн газрын зөөгч, дэлгүүрийн худалдагч бэлтгэхээс илүү барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үгүйлэгдэж байгаа мэргэжилтэй ажилчныг бэлтгэхэд төр засгийн бодлого нэн чухал. Гэхдээ төр засгийн бодлогоос МСҮТ-ийн захирлуудын сэтгэл, зүтгэл хэрэгтэй байгааг тэнд суралцагчид болон багш нар нь ярьдаг.

Тухайлбал, Барилгын коллежийн захиралтай холбоотой гомдол 18001200 утсанд багагүй ирсэн байна.

Энэ утас нь төрийн гомдол санал авдаг утас бөгөөд тус сургуулийн банш, суралцагчид захирлын хүнд суртал харилцааны асуудлаар гомдол тавьжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд энэ асуудлаар багш нар нь хандах сонирхолтой байдаг ч тус сургуулийн захирал нь С.Чинзориг сайдын хүн учраас багш, сурагчийн гомдлыг хүлээж авдаггүй тухай ч яриа байна.

Мөн түүнчлэн МСҮТ нь БСШУСЯ-нд боловсролын яаманд харъяалагдах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Хүүхдүүдэд боловсрол олгож байгаа гэдэг утгаараа БСШУСЯ-д хамаарах байтал ХНХ-ийн яаманд харъяалуулж байгаа нь асуудал дагуулдаг талаар эцэг эхчүүд тус утсанд мэдээлжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж