Путин олон улсад сануулга өгөв

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

Путин олон улсад сануулга өгөв

Путин олон улсад сануулга өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт (2017.XII.23) Нэгдсэн Орос намын их хуралд үг хэлжээ. Тэрбээр ОХУ нь бүх улстай итгэлцэлд түшиглэж, эрх тэгш байдлаар харилцана гэдгийг мэдэгджээ. Гэхдээ Владимир Путин ард иргэдийн аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлоо хэзээд хамгаална гэдгийг сануулжээ. Мөн тэрбээр ОХУ хэзээ ч, хэнтэй ч зөрчил, мөргөлдөөнийг эхлүүлж байгаагүй гэдгийг онцолжээ.

АНУ-аас Украинд батлан хамгаалахын тусламж үзүүлэхээ зарласны дараа Владимир Путин ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. Украины засгийн газраас зүүн хязгаарын Оросын дэмжигчдийн салан тусгаарлах тэмцлийг зогсоохоор хичээж байгаа юм. Тиймээс АНУ-аас Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад туслах үүднээс батлан хамгаалахын тусламж үзүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Tass, Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж