Ерөнхийлөгч эмнэлгүүдэд гэнэтийн "шалгалт" хийв

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч эмнэлгүүдэд гэнэтийн "шалгалт" хийв

Ерөнхийлөгч эмнэлгүүдэд гэнэтийн "шалгалт" хийв

Хаа сайгүй хниад томууны дэгдэлт ихэсч, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг ачааллаа даахаа больсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн эмнэлэгт  гэнэтийн “шалгалт” хийв. Өнгөрсөн долоо хоногт гэр хорооллоор явсан Ерөнхий сайд бэлтгэсэн айлд очсон гэсэн шүүмжлэлийг багагүй сонссон бол энэ удаад Ерөнхийлөгч эмнэлгүүдийн дарга нар, Эрүүл мэндийн сайдад дуулгалгүйгээр гэнэтийн шалгалт хийснийг нэг хэсэг нь магтаж, нөгөө хэсэг нь хоосон улс төр гэж шүүмжилж байна.

Ямар ч байсан Ерөнхийлөгч ирлээ “Шинэ халаадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг гаргаарай” гэж эмнэлгүүдийн дарга нар хэлж амжаагүй байхад Ерөнхийлөгч дүүргүүдийн нөхцөл байдалтай танилцаж, ханиад томууны дэгдэлт ямар байгааг, тэнд иргэд яаж өвдөж зовж байгааг өөрийн нүдээр харсан бололтой. Тэрбээр ‘Утааны эсрэг ээж, аав’ төрийн бус байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу эмнэлгүүдээр явсан байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж