Өвлийн Олимпийн тасалбарын борлуулалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.12.24-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Өвлийн Олимпийн тасалбарын борлуулалт өсчээ

Өвлийн Олимпийн тасалбарын борлуулалт өсчээ

Өмнөд Солонгос улсад өвлийн Олимпийн наадмын бэлтгэл үргэлжилсээр байна. Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадам хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх бөгөөд  47 хоногийн хугацаа үлджээ. Тэгвэл баасан гаригийн байдлаар тасалбарын 60 хувь худалдаалагдаж, борлуулалт өссөн дүнтэй байна. Өмнөд Солонгосын албаныхан нийт 1.07 сая тасалбарыг борлуулах аж. Тасалбар борлуулалтыг спортын төрлөөр нь авч үзвэл уулын цанын уралдааныг үзэх тасалбар 84 хувь, цанынх 79, богино зайн тэшүүрийнх 74 хувь, бобслей буюу чаргын уралдааных 70 хувь нь худалдаалагджээ. Харин нээлт, хаалтын ажиллагааны тасалбарын 67 хувь нь зарагдсан байна.

Тасалбар борлуулалт өнгөрсөн арваннэгдүгээр сард 50 хувь хүрэхгүй, удаашралтай байсанд Өмнөд Солонгосын албаныхан санаа зовниж байжээ. Одоогийн байдлаар Сөүл хотоос Пёнчан хүрэх хурдны галт тэрэг явж эхэлжээ.  Өвлийн Олимпийн наадамд олон улсын баг тамирчид 102 медалийн төлөө өрсөлдөх аж.

Үүний зэрэгцээ өвлийн Паралимпийн наадмын 81 мянган тасалбарын 37 хувь нь борлуулагджээ. Тус наадам гуравдугаар сарын 9-18-ны хооронд болох юм.

Эх сурвалж: Ёнхап

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж