Сошиалаар сонин юу байна вэ. Сошиалийнхэн үргэлж дуулиантай, үргэлж шүүмжлэлтэй, үргэлж хэрүүлтэй байдаг. Цахим ертөнцөд “бөмбөг тэсэрдэггүй” өдөр гэж өнгөрч буй 2017 онд нэгээхэн ч байсангүй. Ингээд сошиалын содон жиргээнүүдээс хүргэе.
Болдын ӨЛЗИЙБАЯР@ulziibayar_b: Нөхдөө!! Он гараад цалингийн хэмжээ хамааралгүй НДШ чинь нэмэгдэнэ шүү дээ. Ажил олгогч 1%, ажилтан бас 1%-иар илүү төлнө. Ажлын байр бий болгож бгаа нь, ажил хийж бгаа нь шийтгүүлээд бдаг энэ тогтолцоо арай уу гүй юу
Bayarhuu A. Burhan @bayarkuu: Женко ах, Топор муужгайтайгаа нийлээд Сү-гийн фракцыг бүтэн пялж байна дөө… ‘Тэмээн дээр нэмээд ямааны гарз’ гэх үгийг засгаа унагаасан МАН-ынхандаа зориулсугай!
Enkhbat Dangaasuren@enkhbat: Ганц өдрийн дотор бараг бүх крипто-мөнгө 30% хямдрав. Зах зээлийн нэг өдрийн уналт $130 тэрбум! #биткойн #криптомөнгө
Ganbolor @EGanbolor: ХБ, АУЗ, ТШ, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээнд Засгийн газрын зүгээс 25 сая төгрөг Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-с 10 сая, ЭМЯ-с 5 сая төгрөг эмчилгээнд нь зориулж гаргахаар шийджээ, сайхан мэдээ байна. Гэснээс.. Б.Шарав гуайд тусламж хүсэхэд боломжгүй гэж бсныг бодохоор
Аанхаа @Aanxaa: Хүрэлсүх одоо хүчээ харуулаачээ, тийм их тоглолтоор гарч ирчихээд, өөрөө жинхнээсээ аядуу зөөлөн бна уу даа 🙂
Enkhtur @Enkhtur_Sambuu: Найз маань ярьж байна: Би хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх гээд янз бүрээр үзэж байхад сургууль нь медаль өгөөд шилдгийн шилдэг болгоод тэргүүний нэр зүүлгээд өрсөлдөгч, бусдаас сондгойрогч, атаач болгох гээд бна.Хүүхдийг энгийн сайхан хүмүүжүүлдэг сургууль байна уу гэнэ.
Холбоотой мэдээ